Онцгой байдлын ерөнхий газраас есдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Дундговь аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулсан. Тус ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ирж ажиллаа. Хүнс хөдөө аж ахуйн газар "Хүнсээр хангах алба" мэргэжлийн анги 12 хүний бие бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах албаны бэлтгэл бэлэн байдалтай оролцлоо.