Мэдээ, мэдээлэл

"HAPPY MOM" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Дундговь аймгийн Хөдөлмөрийн бирж, Гэрэлтдэг ертөнц ТББ-ын санаачлагаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан "Happy mom" хөтөлбөрийн хүрээнд 12 залуу ээжийг сонгон авч чадавхжуулах, хөгжүүлэх, амьдралыг нь илүү их аз жаргалтай болгох зорилгоор хувь хүний хөгжлийн болон чадавхжуулах сургалт, танилцах аялал, уулзалт гэх мэт олон талт үйл ажиллагааг зохион байгуулж амжилттай өндөрлөлөө.

Оролцогчид 21 хоногийн хөтөлбөрийн хугацаанд суралцсан зүйлээрээ үзэсгэлэн гаргаж, өөрийн зорилго мөрөөдлийн самбарыг бүтээж, ментороос авсан зөвөлгөө даалгавар, дадлыг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнан ҮР ДҮНГЭЭ хуваалцан чадамжийн гэрчилгээгээ гардан авлаа.

Хөтөлбөрийн хугацаанд дэмжин хамтран ажилласан багш нар, хүндэт менторууддаа талархал илэрхийлье.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО