Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 09 сарын А/473 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан удирдамж, аймгийн Засаг даргын А/558 дугаар захирамжийг үндэслэн Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Гурвансайхан, Сайнцагаан сумдад 2023 оны 09 сарын 22-ноос 29-ний хооронд богийн хээлтүүлэгч малд үзлэг ангилалт хийх,

баталгаажуулах, ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх явцад хяналт тавьж ажиллалаа. Хяналтаар аймгийн хэмжээнд ангилагч шинжээчийн эрхтэй мал зүйч дутагдалтай хүрэлцээгүй, цөм сүргийн ангилалд тэнцсэн буюу үржлийн шаардлага хангаагүй хээлтүүлэгчийг ялгаж тэмдэгжүүлэх ногоон, улаан ээмэггүй, шаардлага хангасан хээлтүүлэгчийг тэмдэглэх шар ээмэгний дутагдалтай хүрэлцээгүй байгаа дутагдал бүх сумдад нийтлэг илэрч байна. Энэ нь малын үндэсний бүртгэл мэдээллийн санд богийн хээлтүүлэгчийн хувийн дугаарын мэдээлэл дутуу хадгалагдах шалтгаан болж байна.