2023 оны 10 дугаар 3,4-ний өдрүүдэд Эрүүл мэндийн газраас эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн “Халдварын сэргийлэлт, хяналтын багийн гишүүдийг чадавхжуулах" сургалтыг зохион байгууллаа. Сургалтад сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг, Элбэрэлбуян хувийн эмнэлгийн "Халдварын сэргийлэлт, хяналтын баг"-ийн ахлагч, ариутгагч, үйлчлэгч, хог хаягдал хариуцсан ажилтан нийт 48 эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан хамрагдлаа.