Medic mongolia төрийн бус байгууллага, Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран 2023 оны 09 сарын 29-ний өдөр "Ажлаас халшрах хам шинж, Стресс менежмент" сэдэвт сургалтыг нийт албан хаагчдад зохион байгууллаа. Сургалтын үеэр ажлаас халшрах хам шинж юунаас үүсдэг эсэх талаар мэдлэг олгох, ажилчдын ажлаас халшрах хам шинжийн түвшин хэр байгааг тодорхойлох, дадлага лекц хосолсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Хамтран ажилласан Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төв, Medic Mongolia ТББ-н хамт олонд баярласан талархаснаа илэрхийлье.