Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 9 сарын мэдээгээр нийт 662 хүн ажлын байранд зуучлагджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 135 хүнээр өсжээ. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 346 буюу 52.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд ХАА-ын салбарт 34.0 хувь, боловсролын салбарт 7.0 хувь, уул уурхай олборлох үйлдвэрийн салбарт 3.0 хувь, төрийн удирдлагын салбарт тус бүр 17.0 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт 8.0 хувь, бөөний болон жижиглэн худалдааны салбарт 8.0 хувь, бусад салбарт 23.0 хувь нь зуучлагджээ.
Та бүхэн доорх кодыг уншуулан танилцуулыг бүрэн эхээр нь хүлээн авна уу