Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар жил бүр булгийн эхийг хашиж, хамгаалах ажил хийгддэг. 2023 оны хувьд Хулд сумын "Балын булаг", Сайхан-Овоо сумын "Дэлгэрэхийн булаг", Адаацаг сумын "Баян хошууны булаг"-ийг тус тус хашиж хамгаалах ажлыг "Дундговь" ХХК-иар гүйцэтгүүллээ. Тус ажил хийгдсэнээр ойр орчмын 13 өрхийн 14000 мал ундаалах боломжтой боллоо. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд байгаа 121 булгийн 62 булгийг хашиж хамгаалах ажил улс, орон нутгийн төсвөөр хийгдээд байна.