2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн төвөөс Өлзийт сум явах замд Хулд сумын нутагт дэвсгэрт иргэн Б зөвшөөрөлгүй цагаан зээр агнаж, аймгийн төв рүү оруулж ахуйн хэрэгцээнд хэрэглэх үедээ баригдсан. Зөрчлийн тухай хуулийн 7.6.1-т заасны дагуу зохих зөвшөөрөлгүйгээр цагаан зээр агнасан тул иргэнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 т заасны дагуу амьтны аймагт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх заалтын дагуу экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин үржүүлж 1.994.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж арга хэмжээ авсан. Иймд иргэд та бүхнийг зөвшөөрөлгүй хууль бус ан хийхгүй байхыг анхааруулж байна.