НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбар хамтран “Мал аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүд” чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ үеэр эмэгтэйчүүдийн манлайлал, хүрээлэн буй орчин ба хүнсний аюулгүй байдал, байгаль, цаг уурыг шинжих уламжлалт арга, ухаан, байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай, хариуцлагатай мал аж ахуйн боломж зэрэг сэдвээр илтгэл тавьж, малчин эмэгтэйчүүдийг чадавхжуулах, туршлага солилцох боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Түүнчлэн салбартаа амжилт бүтээлтэй ажилласан хүмүүст шагнал гардуулав.