Мэдээ, мэдээлэл

ЖИМС, ЖИМСГЭНИЙ СУУЛГАЦ, ҮРЖҮҮЛГИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж аюулгүй байдал”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 36-р тогтоолын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Орон нутагт жимс, жимсгэний ТШ/2023/ Суулгац плантаци тендер, Багц-1”-ийг зарласан. Тус тендерийн гүйцэтгэгчээр “ЭМ ЖИ ДИ” ХХК шалгарч Дундговь аймагт Жимс жимгэсний суулгац үржүүлгийн төв байгуулсан.
Дээрх жимс, жимгэсний суулгац, үржүүлгийн плантацийг байгуулахад улсын төсвийн 250,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Орон нутгийн зүгээс “Жимс, жимгэсний суулгац, үржүүлгийн төв байгуулах ажлыг дэмжин Сайнцагаан сумын 4-р багт 3 га газрыг шийдвэрлэж өгсөн.

Гүйцэтгэгч “ЭМ ЖИ ДИ” ХХК нь орон нутгийн жимс жимсгэнийн эх ургамлын плантаци байгуулах ажлыг 2023 оны 06 дугаар сарын 19 -ний өдрөөс эхлэн 2023 оны 10 дугаар сарын 26 -ний өдрийн дотор гэрээнд заасны дагуу амжилттай хэрэгжүүлж Хүнс, хөдөө аж ахуйн газарт : 3 га талбай бүхий жимс жимгэсний суулгац үржүүлгийн плантаци байгуулах ажлын хүрээнд 1.5 метр өндөр төмөр хашаа 700 метр, техникийн нөхцөлийн дагуу цахилгаан эрчим хүчний хангамжийг хэвийн явуулах 1150м цахилгааны утас татаж 40 см гүнд булсан.


Гүний худаг - 1 ш, усны сав 20 тонн 1 ш, 120 м2 нийлэг хальсан хүлэмж 2 ш, 4*6 хэмжээтэй агуулахын байр, 3*8 хэмжээтэй зөөврийн орон сууц, мотоблок, анжис, роторт сийрүүлэгч, гар багаж хүрз -5ш, секатор -2 ш, хайч-2 ш, өвс хадагч 1 ш /бензин мотортой/, улиас 175 ширхэг, хайлаас 700 ширхэг нийт 3 эгнээ 875 ширхэг хамгаалалтын ойн зурвас, 7 төрлийн жимс жимгэсний суулгац 1500 ширхэг, нийт модны талбайд дуслын усалгааны төхөөрөмжтэй холбогдсон бөгөөд нийт 2375 ш мод жимс, жимгэсний суулгацыг суулган хүлээлгэн өглөө.
Дэмжиж хамтран ажилласан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, "Эм жи Ди" ХХК-нд ТАЛАРХАЛ илэрхийлье.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО