Аймгийн Засаг даргын Тамгын газраас 10 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд зохион байгуулж буй “Удирдлагын манлайлал-2023” зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн газраас харъяа эмнэлэг эрүүл мэндийн төвийн удирдлагуудад сургалт мэдээлэл хийлээ. Сургалтыг Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс нээж үг хэлж, Хяналт шалгалтын хэлтсийн дарга А.Нарантуяа “Эмнэлгийн тусламжийг сайжруулахад анхаарах асуудал”, Удирдлага төлөвлөлт санхүүгий хэлтсийн дарга Ц.Энхсайхан “Магадлан итгэмжлэлд анхаарах асуудал”, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Ганбат “Эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах асуудал”, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Саруулцэцэг “Нийгмийн эрүүл мэндийн талаар анхаарах асуудал”, эдийн засагч Г.Болдмаа Хөрөнгө оруулалт, төсөв санхүүгийн талаар, нягтлан бодогч Т.Одонцэцэг “Санхүүгийн анхан шатны баримтын бүртгэл” сэвдээр тус тус мэдээлэл өглөө. Сургалтын үеэр 2023 онд магадлан итгэмжлэлд орсон эрүүл мэндийн байгууллагуудад батламж гардууллаа.