Аймгийн “Hүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөр АШУҮИС-ийн Дорноговь салбар сургуулийн лабароторийн техникчийн ангийн 3-р дамжааны оюутан Б.Улаанаад 1,8 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ж.Өлзийбаяр, эмэгтэйчүүдийн эмч О.Долгор, М.Эрдэнэзул, нярайн эмч Б.Туяацэцэг нарт тус бүр 1,0 сая төгрөгийн магистрын сургалтын төлбөр, Глобаль удирдагч их сургуультай хамтран ажиллагааны хүрээнд “Сувилагч хөтөлбөр”- хэрэгжүүлснээр сувилагчаар суралцаж байгаа 13 оюутанд тус бүр 1,0 сая төгрөгийн сургалтын төлбөр, Гурвансайхан сумын эрүүл мэндийн төвийн дарга П.Очирхүүд гэр авахад зориулан 5,0 сая төгрөг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын эмч Э.Гангамаад орон байр авах зориулалтаар 10,0 сая төгрөгийн тус тус дэмжлэг үзүүллээ. Нийт 33,8 сая төгрөгийг санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аймгийн удирдлагуудаа Эрүүл мэндийн салбарынхаа өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР