Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн томоохон арга хэмжээ "АЙ-ТИ- ЭМ-2023" үзэсгэлэнд Дундговь аймгийн ЗДТГазрын дэмжлэгтэй БОАЖГазар удирдлага зохион байгуулалт хийж “Говийн шуранхай” аялал жуулчлалын холбооны гишүүдтэй хамтран оролцлоо. Энэ удаагийн үзэсгэлэнг дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагатай уялдуулж “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн. Ай Ти Эм үзэсгэлэнд Дундговь аймгийн “Говийн шуранхай” аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллага Цагаан суварга, Говь каравансерай лодж, Говь хулан, Онги-Энержи, Баян булаг, Бага газрын чулуу, Ачлал-Оргил, Сүм хөх бүрд, Эрдэнэ-Ухаа, Бага газрын хүрээ гэсэн 10 аж ахуйн нэгж оролцож, давхардсан тоогоор 600 гаруй тур оператор компаниудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тус үзэсгэлэнд 20 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцсон.