Мэдээ, мэдээлэл

“НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА”-Г УЛС, ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Үндэсний Статистикийн хороо нь Статистикийн тухай хуульд заасны дагуу “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сантай хамтран гурав дахь удаа зохион байгуулж байна. Судалгаанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийт 13 850 өрх хамрагдах юм.


Энэхүү судалгаагаар Монгол Улсын хэмжээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, өрхүүдийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилтийг судална. Түүнчлэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, ялгаварлан гадуурхалт, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн харилцааны төлөвшил зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалж, улмаар бодлого хөтөлбөр боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэн, судлаачдад гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ хийх боломж олгох ач холбогдолтой.


Үүнээс гадна энэ удаагийн судалгаа нь “Ковид-19”-ийн дараа болж байгаагаас гадна өмнөх судалгаануудад байгаагүй шинэ бүлэг асуулгууд оруулснаараа онцлогтой. Тухайлбал өсвөр нас, залуучуудын цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэнд, 5-9 насны хүүхдийн өндөр жингийн хэмжилт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалт зэрэг нийгмийн амьдралын олон талыг нөхцөл байдлыг судлахаар зорьж байна.


Иймд иргэд та бүхнийг тус судалгаанд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Их уншсан

УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ 128 БӨХИЙН БАРИЛДААНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“ДУНДГОВЬ САНСРЫН 7 ХОНОГ“-Т УРЬЖ БАЙНА

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

"ДУНДГОВИО НОГООРУУЛЪЯ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ

“ИРЭЭДҮЙН ЭЗЭД-2024” МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

"ЭКО ЖОРЛОН" АРГА ХЭМЖЭЭ 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА

"ДУНДГОВИО НОГООРУУЛЪЯ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 05 ДУГААР САРЫН 9, 10-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА

"НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ- STORY" ДАВЛАГАА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ДУУСАХАД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ

НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ 2024 – “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ АЛХАЛТ"