Мэдээ, мэдээлэл

“АХМАД НАСТАНУУДАА ХАЙРЛАЯ᠌᠌᠋᠋” АЯНЫ ХҮРЭЭНД ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн газраас “Амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” зорилтот жилийн ажлын хүрээнд “АХМАД НАСТАНУУДАА ХАЙРЛАЯ᠌᠌᠋᠋” аяныг 2023 оны 11 сарын 30 хүртэл зохион байгуулж байна. Аяны хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв”-д ахмадуудыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байгаа ба энэ хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны Эрүүл мэндийн газраас “Ахмадын хороо”, Сайнцагаан сумын болон Өлзийтмандал, Боржигонмандал өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран “Ахмад настнуудаа хайрлая” сургалтыг хийж, ахмадуудад урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагдах урилга, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн хүрээнд хийгдэх багцын үзлэг, шинжилгээ, оношилгооны талаар гарын авлагыг хүн тус бүрт тарааж өглөө. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төвд” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдах хүсэлтэй ахмадууд одоо байгаа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандан үзлэг хамрагдах урилгыг авч үзлэгийн хуваарьт нэрээ оруулж урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгтээ хамрагдана.

Лавлах утас: Өлзийтмандал өрхийн Эрүүл мэндийн төв-70592465 Боржигонмандал өрхийн Эрүүл мэндийн төв – 70593647 Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төв- 70593930  

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО