Мал эмнэлгийн нэгдсэн систем МЭНС 2.0 шинэчлэлтэй холбогдон “Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил, удирдлагын систем”-ийг орон нутагт нэвтрүүлэх мэргэжилтэн бэлтгэх зорилгоор арга зүй эзэмшүүлэх сургалтад МАЭМА-ны мэргэжилтэн оролцсон. Уг систем нь “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системтэй холбогдсон бөгөөд ингэснээр мал эмнэлгийн ажилтны бүртгэлийн нэгдсэн сан бий болох, мал эмнэлгийн үргэлжилсэн сургалтыг зарлах, оролцогчдыг цахимаар бүртгэн зохион байгуулах боломж бүрдэж байна. Үүнээс гадна тус систем ажиллаж эхэлснээр мал эмнэлгийн ажилтнууд нэг хэрэглэгчийн хаягаар “Мал эмнэлгийн нэгдсэн систем” болон түүний бүрэлдэхүүн системүүдэд нэвтрэх боломж бүрдэх юм. Энэ системийг нэвтрүүлэх ажлыг Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, Монголын хувийн мал эмнэлгүүдийн холбоо ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.