Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зохион байгуулсан Зүүн бүсийн аймгуудын дундах “Нэг эрүүл мэнд-Зооноз” сэдэвт дадлага, сургалт Хэнтий аймгийн Чингис хотод 2023 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус дадлага, сургалтад Нийслэл, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгуудын Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газрын 45 мэргэжилтэн, албан хаагчид хамрагдаж, зооноз халдварт өвчнүүд болох боом, тарваган тахал, галзуу, бэтэг өвчнүүдийн талаарх шинжилгээ, судалгааны ажилтай танилцаж, дадлага ажлыг хамтран зохион байгуулж оролцлоо.