Тэгш хамран сургах боловсролын соёл, бодлого, үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, сургууль, цэцэрлэгийн дэмжлэгийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын 5 сургууль, 8 цэцэрлэгийн дэмжлэгийн багийн 53 гишүүнийг хамруулан зохион байгууллаа. Сургалтаар "Суралцахуйн түгээмэл загвар", "Сэтгэл хөдлөл зан төлөвийн бэрхшээлтэй хүүхэдтэй
ажиллах арга зүй", “Суралцахуйн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй”, “Тулгуур хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй”, “Харааны, хэл яриа харилцааны бэрхшээлтэй ажиллах арга зүй” сэдвээр онол, дадлагын ажлыг хослуулан зохион байгууллаа.
Сургагч багшаар Тэгш хамруулах боловсролыг дэмжих нь төслийн бүсийн зохицуулагч Э.Мөнхжаргал, Хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамран сургалт, сурах бичиг хариуцсан мэргэжилтэн Б.Цэцэг, улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн эрхлэгч Г. Мөнхтуяа, зөвлөх багш Б.Сүнжидмаа, арга зүйч Э.Энхэрдэнэ, ГИЦС-ийн бага ангийн багш Б.Догмидцэрэн, М.Адъяасүрэн нар ажиллалаа.