Дундговь аймаг 2023 оныг Боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх жил болгон зарлаж, хүний нөөцийг дэмжих хөтөлбөрийн “багш нарыг гадаадад туршлага судлахад дэмжлэг үзүүлэх” ажлын хүрээнд болон Мандал сургуулийн удирдлага, хамт олон зардлын дэмжлэг үзүүлж “Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг”- ээс жил бүр зохион байгуулдаг Япон
улс руу сургууль, багш нарын туршлага судлах хөтөлбөрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Мандал сургуулиас 6 багш хамрагдаж туршлага судлаад ирлээ.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаас нийт 30 багш 2 групп болж явсан бөгөөд Япон улсын Осака мужийн бага, дунд, ахлах сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаа, үдийн хоолны онцлог, боловсролын газрын хамтын ажиллагаа, шүдний эмч нарын сургуулийн орчинд ажиллаж буй туршлага, үр дүнтэй танилцаж, Сакурадани бага сургуулийн 150 жилийн ойн ёслолын үйл ажиллагаанд оролцжээ.