Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр заалтын хэрэгжилтийг сурталчлах ажлын хүрээнд ажил мэргэжлийн чиг баримжаа ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн П.Цэндсүрэн, Сайнцагаан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн М.Алтанчимэг, Э.Нэргүй нар нь аймгийн мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Мандал сургууль, Нефть бааз нефть хангамжийн салбар, Онцгой байдлын газар, Төв халхын дуулалт жүжгийн театр, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цэгц билэг сургууль зэрэг байгууллагаар хууль сурталчлан ажиллалаа.