"ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийг “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд 2023 оны 11-р сараас 2024 оны 6-р сарын хооронд зохион байгуулна.Хөтөлбөрт оролцогч хүүхдүүд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, орчны эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягаас гадна парламентын боловсрол, хүний эрхийн талаар ойлголт, мэдээлэл авдаг. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажил хийх дадлага, ур чадварт суралцдагаараа онцлогтой. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулж Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхийг зорьж байгаа юм.