Мэдээ, мэдээлэл

Хүүхдийг ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээг орон даяар эхэлж байна.

1. Амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлын үнэлгээ хийхдээ: Хашаа, байр, гудамж, орцонд гэрэлтүүлэг байгаа эсэх Байрны шат, тагт, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх Байрны лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх Нүхэн жорлон, муу усны нүх, ухаж үлдээсэн зоорь байгаа эсэх Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал хэвийн эсэх Ил задгай гарсан цахилгааны утас байгаа эсэх Байр, хашааны хэсэгт нурж унахаар хашлага хайс, хана байгаа эсэх Гэрийн тэжээвэр амьтад болох муур, нохой зэрэгт хазуулах эрсдэл өндөр хэсэг байгаа эсэх Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана.2. Хүүхдийн гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам, орны аюулгүй байдалд үнэлгээ хийхдээ: Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх Халтиргаа гулгаатай зам байгаа эсэх Явган хүн зорчих хэсэгт ухсан нүх, шуудуу байгаа эсэх Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх Сургуулийн орчны талбай хайс хашлага бүрэн бүтэн эсэх Явган хүний зам дээр авто машин байрлуулсан эсэх Ил гарсан цахилгааны галтай утас байгаа эсэхийг шалгана. 3. Тухайн орон нутгийн аж ахуй, нэгжүүд өөрт хамаарах гадаад болон дотоод орчинд үнэлгээ хийхдээ: Байгууллагын гадаад болон дотоод орчин гэрэлтүүлэгтэй эсэх Байгууллагын шат, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх Байгууллагын лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх Ил задгай гарсан цахилгааны утас, эвдэрсэн залгуур байгаа эсэх Байгууллагын гаднах орчинд эвдэрсэн унаж болзошгүй хайс, хашлага, хана байгаа эсэх Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх Байгууллагын гаднах талбайд халтиргаа гулгаатай хэсэг байгаа эсэх Явган хүний зам болон машин тавих хориотой хэсэгт машин байрлуулдаг эсэх Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО