Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 100 ОРТОЙ ШИНЭ ЭМНЭЛГИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Аймгийн нэгдсэн эмнэлгийн 100 ортой барилгын ажлыг улсын төсвийн 10,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Л.Доржбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир болон холбогдох албаны хүмүүс, эмч, эмнэлгийн ажилчид, иргэдийн төлөөллүүд оролцов. Тус эмнэлгийн 100 ортой шинэ барилга ашиглалтад орсноор орчин үеийн оношилгоо шинжилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, орон нутагтаа иргэн бүрэн оношлогдон эмчлэгдэх стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг үзүүлэх орчин бүрдэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, компьютер томографын оношилгооны төхөөрөмж, мэдрэлийн оношилгооны тоног төхөөрөмжийн багц, “Эрүүл мэндийг дэмжих төв” болон төвлөрсөн ариутгалын тасаг байгуулахад зэрэг нийт улсын болон орон нутгийн 5,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Түүнчлэн 2024 онд шинэ эмнэлгийн гадна тохижилтын зураг төсөв боловсруулах, мэс заслын хоёр хагалгааны өрөөг вакумжуулах, хавдрын хими эмчилгээг хийх, нэгдсэн угаалгын болон гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах зэрэг тохижилт, засварын ажлыг улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлэснийг нээлтийн ажиллагааны үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр танилцууллаа. Мөн тус барилгыг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулсан үе үеийн УИХ-ын гишүүд, аймгийн болон эмнэлгийн удирдлагуудад талархал илэрхийлсэн юм.  


Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО