Мэдээ, мэдээлэл

“ӨЛЗИЙТ МАНДАЛ” ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ШИНЭ ӨРГӨТГӨЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

“Өлзийт мандал” өрхийн эрүүл мэндийн төвийн анхны суурь нь 2001 онд тавигдаж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Одоогоор Сайнцагаан сумын 7,8,9-р багийн 6000 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд барилга байгууламжийн багтаамжийн асуудалтай нүүр тулаад байсан юм. Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор MASAM-2 төслөөс санаачлан, иргэдийн дунд санал асуулга явуулж, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 960,6 сая төгрөгийн санхүүжилтээр өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэн, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир болон холбогдох албаны хүмүүс, эмч, эмнэлгийн ажилтан, иргэдийн төлөөлөл оролцов. Ийнхүү өргөтгөл хийснээр орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлага хангасан барилгатай болж, анхан шатны тусламж үйлчилгээг өргөжүүлэн, хүүхдийн товлолын вакциныг хийх, хэт авиа оношилгоо, лабораторийн шинжилгээ, өдрийн эмчилгээ зэрэг үйлчилгээний төрлөө нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.  


Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО