Мэдээ, мэдээлэл

“ТЭГШ ОРОЛЦОО – ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН” САРЫН АЯН ХААЛТАА ХИЙЛЭЭ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг угтан “Тэгш оролцоо – Хүртээмжтэй орчин” сарын аяныг өрнүүлж, өнөөдөр хаалтаа хийлээ. Аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд бочи, ширээний теннис, суугаа волейбол, даам зэрэг спортын 4 төрөлт тэмцээнийг зохион байгуулж, зургаан сумын 60 гаруй иргэд оролцов. Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн Сэргээн засах үйлчилгээний албаны дарга Т.Лхагвасүрэн нар оролцож, баг тамирчдад амжилт хүссэн юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат аймаг орон нутгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх оролцоо, орчны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар болон “Төсөв 2024” нээлттэй хэлэлцүүлгийн талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ. Мөн цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. “Тэгш оролцоо – Хүртээмжтэй орчин” сарын аяны хаалтын шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр оролцон, аймгийн Хүндэт тэмдэг, Засаг даргын жуух болон шилдгээр шалгарсан байгууллага, иргэдийн шагналыг гардуулжээ. “АЙМГИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР- Эрдэнэдалай сумын иргэн Ц.ГанзоригАЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР- Луус сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Т.Мөнхтулга- Хулд сумын иргэн Ж.Мөнхсүх“ШИЛДЭГ ИРГЭН”-ЭЭР - Сайнцагаан сумын 9-р багийн иргэн Б.Отгонжаргал“ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ЭЭР- Хүмүүнлэг сургуулийн сурагч Б.Нямрагчаа“ШИЛДЭГ АСРАН ХАМГААЛАГЧ”-ААР - Сайнцагаан сумын иргэн Г.Нарандэлгэр“ШИЛДЭГ ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ”-ЭЭР - Өлзийт сумын иргэн Э.Гаваа нар тус тус шалгарчээ. СУУГАА ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД 1-р байр Дэлгэрхангай сумын баг 2-р байр Эрдэнэдалай сумын баг3-р байр Сайнцагаан сумын багШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД1-р байр Сайнцагаан сумын иргэн Т.Эрдэнэсүх2-р байр Говь-Угтаал сумын Д.Энхбаатар3-р байр Дэлгэрхангай сумын Б.ТүвшинбаярШИРЭЭНИЙ ТЕННИС ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД1-р байр Дэлгэрхангай сумын иргэн С.Соёлт2-р байр Говь-Угтаал сумын иргэн Ж.Тунгалаггоо3-р байр Эрдэнэдалай сумын иргэн Д.АлтансүхДААМ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД1-р байр А.Цолмонбаяр2-р байр Р.Энхбаяр3-р байр Ц.Бат-ӨлзийДААМ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД1-р байр Нарангэрэл2-р байр Д.Жаргалмаа3-р байр Эрдэнэдалай сумын иргэн Г.ТунгалагБОЧИ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД 1-р байр Дэлгэрхангай сумын иргэн Б.Намсрайжав2-р байр Эрдэнэдалай сумын иргэн Галбадрах3-р байр Говь-Угтаал сумын иргэн ЭнхбаатарБОЧИ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД 1-р байр Дэлгэрхангай сумын иргэн Б.Тунгалаг2-р байр Дэлгэрхангай сумын иргэн Д.Тунгалаг3-р байр Эрдэнэдалай сумын иргэн Б.Алтантуяа нар шалгарчээ.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО