Мэдээ, мэдээлэл

“МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОЖ ИРЭЭДҮЙНХЭЭ ЭЗЭН БОЛОХУЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023 оны 06-р сарын 02-нд Сайнцагаан сумын ерөнхий боловсролын 5-н сургуулийн 8-9-р ангийн 491 сурагчдад “Мэргэжил сонголтын талаар ерөнхий ойлголт” өгөх зорилгоор бүлгийн сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар сурагчдад мэргэжил сонгох 6 алхам болон мэргэжил сонголтонд гаргадаг нийтлэг алдаануудын талаар мэдээллийг хүргэсэн юм. Сургалтанд ЭДЦСургуулиас 96 сурагч, ГИЦСургуулиас 164 сурагч, “Хүмүүнлэг” ЕБС-аас 87 сурагч, “Цэгц билиг” сургуулиас 27 сурагч, “Мандал” ЕБС”-аас 117 сурагч тус тус хамрагджээ. Бид сургалтын эхэнд сургалтанд хамрагдаж буй сурагчдаас мэргэжлээ сонгосон эсэх талаар судалгаа авахад нийт сурагчдын 47.7% буюу 222 сурагч нь сонгоогүй гэж хариулжээ. Мөн энэ чиглэлээр сургалт авч байсан талаар тандахад 213 нь буюу 46,3% нь хамрагдаж байгаагүй байна. Тус сургалтыг Дундговь аймгийн БШУГазар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон “Гэрэлтдэг ертөнц” НҮТББ-аас хамтран зохион байгуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагааг дэмжин ажилласан сургуулиудын нийгмийн ажилтан, анги удирдсан багш нартаа талархал илэрхийлье.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО