ХХҮЕГазраас магадлан итгэмжлэл авсан Аймгийн Ахмадын хорооноос ахмад настнуудад үзүүлж буй өдрийн үйлчилгээнд дотоод хяналт хийж ажиллалаа. Тус үйлчилгээнд 25 ахмад 7 хоногийн хугацаанд хамрагдаж өдрийн цай, урлаг соёлын арга хэмжээ, дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн мэдээлэл зөвлөгөө, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамжийн болон бусад хууль тогтоомжийн талаарх зөвлөгөө мэдээллийг авч чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж байна.