Орлогыг орлуулан тооцох аргачлалаар нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн мэдээллийг шинэчлэх, цуглуулах ажил улсын хэмжээнд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эхлэхтэй холбогдуулан өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг шинээр батлагдсан аргачлалын дагуу аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, судалгааны тоологч буюу сумдын мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг “Нийгмийн халамжийн хэлтэс”-ээс зохион байгууллаа.Тус судалгаанд аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн 316 өрхийг хамруулна.