Мал тооллогын урьдчилсан дүнгээр Дундговь аймгийн малын тоо өмнөх оноос 33.7 мянган толгойгоор өслөө.Дундговь аймаг 2023 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3660.1 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 33.7 мянган толгой буюу 0.9 хувиар өссөн байна. Үүний дотор адуу 194.6, үхэр 85.5, тэмээ 43.7, хонь 1759.4, ямаа 1576.9 мянган толгой болж, адуу, үхэр, тэмээ, хонь өссөн байна. Улсын хэмжээнд тэмээний тоогоор 5-р байр, нийт малын тоогоор Эрдэнэдалай сум 2-р байранд орлоо. Эрдэнэдалай сум нь 2017 онд 550.6 мянган толгой мал тоолуулж Улсын хэмжээнд хамгийн олон мал тоолуулж байсан бол 2018, 2019 онуудад Малын тоогоор мөн 2-т эрэмбэлэгдэж байсан байна.
/files/editor/20240119110153Дундговь танилцуулга 2023.12_zassan.pdf