Дундговь аймгийн Загийн ус орчмын Улсын тусгай хамгаалалттай Заган ойн бүс нутгийн байгаль хамгаалагчид, Сум дундын ойн ангитай хамтран хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулав. Отор нүүдлээр нутаглаж байгаа Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сум, Дундговь аймгийн Өлзийт сумын нутгийн нийт 16 айлд заган ойн ач холбогдол, тарьж, ургуулах, түлээ түлшинд болон бусад зориулалтаар хэрэглэхгүй байх тал дээр мэдэгдэл болон анхан шатны хуулийн мэдээлэл хүргэж ажиллалаа. Илэрсэн зөрчил байхгүй.