Боловсрол шинжлэх ухааны сайдын А/01 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд манай аймгаас сонгогдсон 9 сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан 35, БШУГ-ын 9 мэргэжилтэн нийт 44 албан тушаалтанд ерөнхий боловсролын сургуулийн менежментийг дэмжих арга зүйн зөвлөмжийг танилцуулж, ойлголтыг нэгтгэх
сургалт зохион байгуулагдлаа.
Сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаагаар:
-2022-2023 оны хичээлийн жилийн сургуулийн менежментийн зураглал, сургалт үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тайлан, сургуулийн удирдлагуудын удирдлага, манлайллын чиглэлээр хийсэн ажлын үр дүнг хэлэлцэх;
-Сургуулийн менежментийн “Гурван давхаргат пирамид” загварыг судлах
-Өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний тухай, үр дүн шинжилгээ хийж асуудлаа тодорхойлох
-Асуулга, ярилцлага