Боловсролын ерөнхий газрын сургуулийн менежментийн зөвлөн туслах баг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургууль, Цэгц билиг сургууль дээр
ажиллалаа.
Зөвлөн туслах багийн үйл ажиллагааны чиглэл нь:
1. Багш нарын ээлжит хичээлийн чанарт ажиглалт хийх, сайн арга зүйг эрэлхийх, зөвлөн сайжруулах
2. Сургуулийн менежментийн зураглалтай танилцан ээлжит хичээлтэй хэрхэн уялдсан байдлыг илрүүлэх
3. Суралцагч, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй ярилцлага хийх 4.Сургуулийн өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний үр дүнгийн зөрүүнд дүн шинжилгээ хийх, асуудлаа тодорхойлох, сайжруулах
5. Энэ 2023-2024 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх менежментийн зураглал гарган үр дүнг тооцох гэсэн агуулгаар ажиллав.
Мөн БШУГ-ын удирдлага, мэргэжилтнүүдэд аймгийн 8 сургуульд Сургуулийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга аргачлал төлөвлөлтийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.