Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын дархлаажуулалтын үйл ажиллагааг сайжруулах, 0-5 насны хүүхдийн хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд нийлүүлэгдсэн сувилагчийн зэвэрдэггүй ган тэргэнцэр, эмийн хэрэгсэл бүхий яаралтай тусламжийн иж бүрдэл цүнх, эмнэлгийн хэрэгслийг ариутгах зориулалтын төмөр хайрцаг, дижитал термометр, үзлэгийн ор /кушетка/, олон үйлдэлт принтер зэрэг 6 төрлийн 24,3 сая төгрөгний тоног төхөөрөмж, хэрэгсэлээр хангалаа.