“Осол гэмтлээс сэргийлэх” аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Онцгой байдлын газартай хамтран “Миний муу найз” өдөрлөг арга хэмжээг 2 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид, суралцагч хүүхдүүдийг хамруулан зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн газраас “Ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг багш, ажилчдад зохион байгуулж Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвөөс хүүхдүүдэд витамин олгов. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн мэргэжилтэнүүд бага насны хүүхдийн амтатны зохисгүй хэрэглээ, гар утасны донтолтоос сэргийлэх чиглэлээр сургалтыг жүжигчилсэн хэлбэрээр зохион байгуулж, 30 хүүхэдэд хөлний нум оношлох хэмжилтийг хийлээ.