Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2024 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сумдын болон агентлагуудын дарга нартай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат 2023 онд хийсэн ажлын тайлан, онцлох ажлыг танилцуулсан бөгөөд удирдах, удирдуулах зарчимд суурилсан иргэдэд ээлтэй, ил тод нээлттэй, авлигагүй шударга, сахилга хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, хүнд суртлыг арилгах арга хэмжээ авч ажиллах чиглэл өглөө. Гэрээнд:

1. Нээлттэй Дундговь хөтөлбөрийг хэрэгжүүлэх

3. “Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын чиглэлээр төлөвлөгөө боловсруулж үр дүнг тооцон ажиллах

4. Хүүхэд хамгааллын хүрээнд болзошгүй эрсдэлээс хамгаалсан аюулыг илрүүлэх, арилгах талаар санал санаачилга гарган ажиллах

5. Аймгийн Засаг даргын 02 дугаар захирамжаар “Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших уриалгыг” хэрэгжүүлж соёлыг дэлгэрүүлэх 6. Хог хаягдлаа ангилан ялгах, хоёрдогч түүхий эд авах цэгүүдэд нийлүүлэх

7. Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, арчлах, ургуулах ажлыг зохион байгуулах

8. “Цахим байгууллага” аяны хэрэгжилтийг хангаж ажиллах

9. Гадаадын хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөр санхүүжүүлэгч байгууллагууд (Элчин сайдын яамд, Олон улсын байгууллагууд)-д нэг болон түүнээс дээш тооны төсөл бичиж хүргүүлэх

10. “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд байгууллага бүр хүлэмжийн ногоо тариалах, сургалтад албан хаагчдыг хамруулах

11. Төрийн байгууллага бүр албан хэргээ хос бичгээр хөтлөх ажлыг турших зэрэг заалтуудыг тусгажээ.  


Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО