2024 оныг аймгийн Эрүүл мэндийн салбар “ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ” жил болгон зарлаж, Эрүүл мэндийн газрын дарга нэгжийн дарга нартай, нэгжийн дарга нар мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс: Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, УИХ, Засгийн газар, ЭМЯ, Аймгийн засаг даргаас гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, нутаг дэвсгэрийнхээ хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай шуурхай байдлыг хангаж ажиллах. Хуулиар олгосон чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө нийцүүлэн хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, хүнд суртал чирэгдэлгүй, ажлын сахилга хариуцлага дэг журмыг чангатгаж ажиллахыг хүслээ.