Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн эрүүл мэндийн багт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барихын эмч, хүүхдийн уушгины эмч сэтгэцийн эрүүл мэндийн эмч, радиологийн эмч нарын баг ажиллаж энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Хулд, Өлзийт, Дэлгэрцогт сумын малчин өрхийн иргэдэд давхардсан тоогоор 45 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Мөн Хулд, Дэлгэрцогт сумын эрүүл мэндийн төвд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эм, эмнэлгийн хэрэгслийн хандив өгч дэмжлэг үзүүллээ.
Орон нутгийн хаваржилтын хүнд нөхцөлд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан ЭХЭМҮТөв, СЭМҮТөвийн хамт олондоо талархал илэрхийлье.