Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте болон Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтэнүүдийн ажлын хэсэг энэ сарын 27-29-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллалаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте болон Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтэнүүдийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Ц. Мөнхбат хүлээн авч уулзан өвөлжилт, хаваржилтийн нөхцөл сүүлийн саруудад хүндэрч малчин иргэдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээг хүргэхэд анхан шатны эрүүл мэндийн төвийн 68 багийн эмч нарын анхан шатны тусламжийн цүнх, шаардлагатай шатахууны зардлыг (26.634.020) төгрөгийг санхүүжүүлж байгаад талархал илэрхийллээ. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, лабораторийн оношилгоо, шинжилгээ, эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын үйл ажиллагаа нь судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилсан дүгнэлт, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэж, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ. Сайнцагаан сумын малчин айлд очиж өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт ТАЛАРХАЛ илэрхийлье.