Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч, цаашдаа хаваржилт хатуу байгаа энэ хүнд цаг үед малчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг хяналт хийх, эмч дутагдалтай сумдад хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМС-ын 2024 оны А/83 тоот тушаалаар орон нутгаас мэргэжлийн төвүүдэд нарийн мэргэжлээр суралцаж байгаа эмч нарыг 45 хоногийн хугацаатай сумдад томилон ажиллуулж байна. Дундговь аймагт нарийн мэргэжлийн 7 эмч ажиллахаар томилогдон ирсэн. Эмч дутагдалтай Сайнцагаан, Эрдэнэдалай, Гурвансайхан, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Хулд, Адаацаг сумдад 7 эмчийг томилж, Эрүүл мэндийн газрын удирдлагууд хүлээн авч уулзан, талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ