Сурагчдыг өөрийн зан төлөв, хүсэл сонирхол, мэдлэг ур чадвартаа тохирсон мэргэжлээ сонгон суралцаж, ирээдүйд ажил мэргэжлээрээ тасралтгүй өсөж хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн 640 сурагчдад “Мөрөөдөл ба мэргэжил сонголт” сургалтыг зохион байгууллаа.
Мэргэжилээ хэрхэн сонгохоо мэдэхгүй байгаа хүүхдүүдэд тус дөхөм болох 3 асуулт бий. Энэ нь:
1.
Би энэ зүйлд үнэхээр дуртай, сонирхолтой юу?
2. Би үүнийг үнэхээр хийж чадах уу?
3. Энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй юу?
Дээрх 3 асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Итгэлтэйгээр тийм гэж хариулж байвал сонголтондоо эргэлзэх хэрэггүй.