Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь 2024 оныг ”Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгаалал"-ын жил болгон зарласантай холбогдуулан аймгийн ЕБС, СӨБ-ын хүүхдийн эрүүл аюулгүй байдал, сурч боловсрох орчин нөхцөлийн стандартын түшинг шинжлэн тогтоох чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт:
1. Аймгийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ундны ус, шүүсэн усны хими, нян судлалын аюулгүй байдал, стандартын түвшинг шинжлэн тогтоох
2. Аймгийн Ерөнхий боловсролын сургууль, сумдын дотуур байрын хүүхдийн үдийн хоолны илчлэг чанар, шимт бодисын хэмжээг тогтоох
3. Аймгийн сургуулиудад хэрэгжиж буй "Сүү" хөтөлбөрийн сүү, сүүн бүтээгдэхүүнд хими, нян судлалын шинжилгээгээр аюулгүй байдал стандартын түвшинг тогтоох
4. Аймгийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдийн хоол, ундны усны илчлэг чанар, шимт бодисын хэмжээг химийн шинжилгээгээр тогтоох
5. Аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын талбай, цэцэрлэгийн (тоглоомын талбайн) хөрсний нян судлалын шинжилгээ хийх
6. Аймгийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхимын агаарын нян судлалын шинжилгээ хийх
7. Аймгийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны эрүүл зүйн (арчдас) нян судлалын шинжилгээ хийх
8. Холбогдох стандартаар ханган ажиллах
9. Стандарт хэмжил зүйн байгууллагын зохион байгуулж буй хэмжил зүйн өдөр, Дэлхийн стандартын өдөр, мөн стандартыг сурталчлах арга хэмжээнд оюутан сурагч, хүүхдүүдийг оролцуулах гэх зэрэг заалтуудыг орууллаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО