Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын Ерөнхий газрын зөвлөмж, аргачлалын дагуу аймгийн БШУГ-ын мэргэжилтнүүд болон Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Эрдмийн далай, Мандал сургуулийн сургалтын менежерүүдээс бүрдсэн сургуулийн менежментийн зөвлөн туслах баг Адаацаг, Дэлгэрцогт суманд ажиллалаа.
Энэ үеэр сургуулиуд аргачлалын дагуу өөрийн үнэлгээг хийж, тулгамдсан асуудлаа
тодорхойлон сургуулийн менежментийн зураглалаа сайжруулав. Зөвлөн туслах багийн гишүүд 8 багшийн хичээлд сууж, 2 удаа үзүүлэх хичээл зааж хичээлийн сайжруулалтыг хийж, багш албан хаагчидтай хэлэлцүүлэг зохион байгуулж, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов. Мөн сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр 2024 оны 3, 4, 5, 6 сард зохион байгуулах ажлын зураглалыг гарган хамт олноороо хэрэгжүүлэхээр боллоо.
Сайнцагаан сумын Мандал сургуулийн ахлах хэсгийн сургалтын менежер Э.Мөнхзул өөрийн сургуулийн 2018 оноос хэрэгжүүлсэн сургуулийн менежментийн зураглал, төлөвлөлтийг танилцуулан туршлагаа түгээн дэлгэрүүлсэн нь үр дүнтэй байлаа.