“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” УУЛЗАЛТАНД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Аймгийн ахмадын хорооноос зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” уулзалтанд “Нийгмийн халамжийн тухай хууль” “Ахмад настны тухай хууль” “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, Ахмад настны хөнгөлөлт тусламжийн үйлчилгээний талаарх мэдээллийг Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, зорилтот бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Гарамханд, Сайнцагаан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Алтанчимэг нар хийлээ. Энэ удаагийн уулзалтанд нийт 60 гаруй ахмад настан хамрагдлаа.