Мэдээ, мэдээлэл

“ХҮҮХЭД, ГЭР БҮЛ, ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ”-ЫГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД “СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгаалал”-ыг дэмжих жилийн хүрээнд Дундговь аймгийн "Ид шидийн орон" хүүхэд, хөгжил хамгааллын төвтэй хамтран сэтгэл зүйн сургалт, үйлчилгээг олон нийтэд хүргэж хүүхэд, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах замаар хүүхдийн харилцаа болон нийгмийн чадварыг хөгжүүлэх, сэтгэл хөдлөлөө удирдах чадварт суралцуулах, сэтгэлзүйчийн ажил мэргэжлийг сурагч эцэг эхчүүдэд таниулах зорилгоор Политехник коллеж, Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулиудад “СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн сэтгэлзүйчээр Ид шидийн орны сэтгэлзүйч Л.Ариунжаргал Б.Аззаяа, Мандал сургуулийн сэтгэлзүйч Б.Саранзаяа, ЭДЦС-ийн сэтгэлзүйч Г.Отгонсүрэн нар ажиллалаа.

Өдөрлөгийн хүрээнд:
Анги хамт олны уур амьсгалыг эерэгжүүлэх бүлгийн сургалтад 944 сурагч
“Сэтгэл хөдлөлөө удирдах нь” лекцэд 547 сурагч
“Миний сэтгэл хөдлөл” бүлгийн сургалтад 45 багш
Ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөөнд 3 эцэг эх, 6 сурагч, нийт 1545 хүнийг хамрууллаа.

     

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО