Аймгийн Засаг даргын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан сүүний савыг ашиглан инновац шингээсэн бүтээлийн уралдааныг дунд, ахлах ангийн сурагчдын дунд 6-7 дугаар анги, 8-9 дүгээр анги, 10-11 дүгээр анги гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдаж хог хаягдлыг багасгах, ашиглах, багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн уралдаан болж өндөрлөлөө.