Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 3 сарын мэдээгээр нийт 67 хүн шинэ ажлын байранд зуучлагджээ. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 40 буюу 59.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Тухайн иргэдийг насны бүлгээр авч үзвэл 15-24 насны 2 иргэн , 25-34 насны 23 иргэн, 35-44 насны 25 иргэн, 45-54 насны 16 иргэн, 55-59 насны 1 иргэн байна.Ажлын байранд зуучлагдсан иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд уул уурхай олборлох үйлдвэрийн салбарт 4.5 хувь боловсруулах үйлдвэрийн салбарт 9.0 хувь, боловсролын салбарт 10.4 хувь, хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт 38.8 хувь, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагааны салбарт 20.9 хувь, бусад салбарт 16.4 хувь нь зуучлагджээ.
files/editor/20240417100439Дундговь танилцуулга 2024.03 сар.pdf