ХАБЭА-Н САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ХУЛД СУМАНД АЖИЛЛАА
ХАБЭА-н сарын аян-2024 сарын аяны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хулд сумын төсвийн болон хувийн хэвшлийн 8 аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлж, газар дээр нь зөвлөх үйлчилгээ үзүүлж, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн тогооч, үйлчлэгч, ажил олгогч эзэд зэрэг 24 хүнийг хамруулсан багц сургалтыг аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүн сургагч багш О.Цэнгэлмаа, ХХҮГ-ын Хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагч П.Нямсүрэн нар 2024 оны 04 сарын 16-ны өдөр зохион байгуулж ажиллаа.