”ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” арга хэмжээг зохион байгууллаа.
ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ бодлогын хүрээнд Сайнцагаан сумын хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ”ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр 2024 онд ХЭДСангаас олгох хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр, нийгмийн халамжийн үйлчилгээний олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хүнсний эрхийн бичиг олгох журмын талаар мэдээлэл хийлээ. Мөн хүний эрхийн үндэсний комиссын Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэг хүний эрхийн талаар сургалт зохион байгууллаа.Тус арга хэмжээнд нийт 80 гаруй иргэд хамрагдаж, иргэдэд E-Mongolia цахим системийг сурталчилан ажиллалаа.+3Статистикийг үзэх0 нийтлэлийн хүртээмжТаалагдлааСэтгэгдэлХуваалцах