2024 оны 4 сарын 23-25 өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Аймгийн төвийн 40 төсөвт байгууллагын нийт 48 дарга, хүний нөөц, ажилтан албан хаагч оролцон мэдээлэл авлаа.Уулзалтаар Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч П.Нямсүрэн, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Түмэнжаргал, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Бямбамаа нар Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, E JOB платформын талаарх мэдээлэл зөвлөгөө өгч санал солилцлоо.Ажил олгогчид Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, цахимаар хэрхэн холбогдож ажлын байрны захиалга өгөх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн холбогдож ажлын байр санал болох зэрэг асуудлаар ярилцаж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.