JOB COACH буюу Ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна.
JICA олон улсын байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо бэхжүүлэх төсөл”-өөс JOB COACH буюу Ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэх сургалт 2024.04.30-5.03 хооронд зохион байгуулагдаж байна. Сургалтанд 25 ба түүнээс дээш ажилтантай албан байгууллагын хүний нөөцийн ажилтан, хөдөлмөрийн бирж, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.